Миний Тухай

 

За ингээд манай Давка(Gotofbi) мань нэг ийм юм нээгээд эндээ өөрийнхөө дуунуудаа шинэ мэдээллээ хийж байхаар боллоо . Намайг мэддэг миний дууг сонсдог мөн мэдэхийг хүсэж байгаа бүхэнд энэ сайт зориулагдав .

Би энэ сайтаараа дамжуулан та бүхэнтэй санал бодлоо хуваалцаж байх болно . 
  Миний бие Улаанбаатар хотын 2-р төрхөд төрж 10 жилдээ 1-р дунд сургуульд мөн ШУТИС- ийн гадаад хэлний лицэй төгсөж. Их сургуулиа  ШУТИС- ийн харъяа сургууль болох КТМС- ийг төгссөн билээ. 40 н мянгатын их дэлгүүрийн зүүн талын байранд миний хүүхэд нас өнгөрсөн.
Миний хувьд бусдаас тийм ч онцгойроод байх зүйлгүй бусдын адил сагс тоглож ангийнхаа болон байрны найзуудтайгаа зусланд амарч, сахилгагүй биш ч харин хаяа зодоон хийчдэг шартай гэхдээ охидууд хархаараа ичээд дуугаа хураачдаг тийм нөхөр байлаа .  

Тухайн үед сагсан бөмбөг бол миний ганц мөрөөдөл , хобби байлаа.  Тухайн үед манай байрны хэсэг залуус хамтлаг байгуулж (B B chain) дуунуудаас нь авж сонсоол нэг л их инээд хүрдэг бас гоё санагддаг байж билээ. Би юун хипхоп Backstreet boys N-syng гэх мэтийн тухайн үедээ хит болж байсан поп рок хамтлагуудыг л их сонсдог байлаа. Хипхоп дуу сонсохоор л уйтгартай шулаганаад чарлаад сайн ойлгодоггүй байсан,  Харин шүлэг их бичдэг бүр хүүхдийн уран жиргээд хүртэл орох шахаж байсан санагдана. Гэртээ янз бүрийн гадаад дууны аяан дээр өөрийн бичсэн шүлгүүдээ тохируулж бичлэг  хийж дээр нь давхарлаал илгий нь авдаг байв. Тэр үед манай найз Тулгаа Золбоо 2 Хятад улсад суралцдаг мөн тэндээ бас бус нөхдүүдтэй дуу хийж наашаа явуулж сонсгодог байсан.  Тэгээд Тулгаа найз мань амралтаараа ирэх  болгондоо гадны янз бүрийн дуутай сд авчирч сонсуулдаг байсан.  Нэг ирэхдээ Dr Dre, Snoop бас  memphis bleek ч билүү нэг нөхрийн instrumental тай  сд авчраад бид хэд анхны дуундаа орж билээ.  

6 билүү 7 р ангид байсан байхаа  найзуудаараа  нэг хамтлаг байгуулж хамтлагаа Dj dogs хэмээн тунхаглаваа.  тэгээд л бидний үлгэрийн дуунууд үргэлжлээл үглэн гэж ёстой бантанг нь хутгадаг байлаа. (би одоо ч бантанг нь хутгасан хэвээрээ  хэхэ) Гэхдээ тэр үед гаргаж байсан бүх дуунууддаа хайртай хамгийн сайхан дурсамжууд агуулагддаг.

Dj dogs-  гишүүд (Тулгаа ,Оргил, Яака. Төөгөө Амундарь Золбоо Түшгээ Тамираа Бямбаа ) .

Удалгуй бүгд хувь хувийнхаа боловсролд анхаарч гадаад явах нь явж болих нь болиод хамтлаг ч тарав. За би ч адил хичээл номондоо анхаарч хаяа л нэг үг бичдэг болов. Нэг удаа Quiza -тай Party animals гэж дуу  хийж B Production -д хоолойнд орвоо тэгсэн чинь B production - д шинэ artist болох санал ирдэг юм байна хичээл их байсан тул хариу өгөлгүй орхилоо. тэр нь ч дээр байсан юм байна лээ.2006 оны намар Dandii Tuvshuu( Vanquish) 2 маиь ирж олуулаа хамтарсан өссөн газрынхаа тухай дуу( hood) хийхээр санал тавьлаа тэгээд л ярилцаж тохироод нэг хамтлаг болвоо.Удалгүй кпип мань ч гарж жинхэнэ хит болдог юм байна  Ингээд л би үглэх гэж ахин орлодловоо хөөрхий

Дуугаа хаана бичүүлдэг вэ гэвэл,
Би дуугаа Гантулга (Opozit) гэж найзынхаа гэрт нь бичүүлдэг урлагийн сургууль энэ тэр төгсөөгүй ч  хипхоп гэлтгүй бүх төрлийн хөгжмийн талаар нарийн мэдрэмжтэй авъяаслаг залуу байдаг. Мөн миний CD гээд байгаа гардаггүй зүйлийн мань хэдэн аяыг нугалж бүх дууны дугаралт mixing master бүх зүйлийг хийсэн. Бас Монхоо найз Одко мөн Давка(Gotofbi) гээд дүүгээсээ  авсан хэдэн ая байгаа . Миний дууны дугаралтуудаас та бүхэн илүү мэдрэх байх магадгүй  монголын сайн дуу бичлэгийн студи ээс дутахгүй болсон гэдэгт итгэлтэй байна . Үүний тулд сонсоод үз . За тэгээд санаж явбал бүтдэг гэгчээр нэг сайхан нартай өдөр CD гаргаж үзэх байлгүйдээ уул нь гаргана гээд хэдэн төгрөг цуглуулаад авдрандаа хийчэхсэн байсан чинь хулгана идчихсэн. хэхэ (тоглоом байлаа)  
Удахгүй шинэлэг өнгө аястай сайн сд гарах болно гэдэгт итгэлтэй байгаа .Үнэн худлыг цаг хугацаа харуулна биз!!!

 

 

Сэтгэгдэл

Date: 01/01/2010

By: daria

Subject: hello

nice l eenshd!!!

Date: 31/12/2009

By: zaya

Subject: hulan105@yahoo.com

hi tand amjilt ulam ihiig hiigereei ...

Date: 31/12/2009

By: hhh

Subject: nnn

okok

Date: 30/12/2009

By: G L

Subject: HH

Wallace amjilt ene bichsen yum aldaatai bna l bz ter yuadiin hvmvvs unshaad oilgoj bgaa yum chine iimerhvv t1 yum bichhee bolioch harin amjilt hvsvel dr bh

Date: 29/12/2009

By: nero

Subject: good luck!!!

vg vsgiin aldaa ih bna zasaj zalruulaaraa .

Date: 29/12/2009

By: my baby

Subject: Hi

yamar huulhun yum be my...

Date: 29/12/2009

By: sodhuu

Subject: sn uu bymbaa ah

teglee bichsen zuil taalagdlaa

Date: 28/12/2009

By: ODE.S

Subject: hi

bichsen zuil ih taalagdav...

Date: 28/12/2009

By: Flash

Subject: Hello

Hi sain uu bi flash iin miiga b.n aa taniig demjdeg shuu uragshaa !

<< < 1 | 2 | 3 | 4 | 5

New comment

Poll

Сайт таалагдаж байна уу ?

Тиймээ Үнэхээр Тасархай (239)
69%

Дажгүй шүү (47)
14%

Яахавдээ л (60)
17%

Total votes: 346

center>